Хүний төлөвшил ба суурь соёл

2011-10-17 14:46

Удиртгал хэсэг

                          Би Бие хүний төлөвшил гэж ярихаар өөрийн эрхгүй хүмүүжлийн доголдолтой, багшийнхаа өмнөөс хэдэрлэн байгаа, хичээлээ хийхгүй үймүүлэн байгаа, анги хамт олон, найз нөхдөө элдэв бусаар дуудан  доромжлон, соёлгүй бүдүүлэг үг хэл хэрэглэдэг, эмх цэгцгүй, ёс журамгүй, өөрийн ариун цэвэрт анхаардаггүй, бусдыг хүндэлдэггүй, зөв суудаггүй, үүрэг даалгавар биелүүлэхгүй байгаа  сурагчид, шавь нараа хараад өөрийн эрхгүй сэтгэл өвдөх юм. Энэ хувь хүмүүс Монголын ирээдүйг авч явах иргэд гэж бодохоор харамсах сэтгэл төрж  байлаа. Энэхүү сурагчдад чадах чинээгээрээ сэтгэлийн дэм өгч, зан аашийг нь өөрчлөн, төлөвшүүлэх нандин бодол тээсээр явна.  Нэг үг амьдралыг өөрчлөх ид шидтэйгэсэн байдаг. Эцэг,  эхийн хайр халамжийг мэдрээгүй, амьдралдаа сэтгэл дундуур явдаг, баяр баясгалан аз жаргалыг хайж олдоггүй, гутранги үзэлтэй хүүхэд залуус сая саяараа байна. Хувь хүн болон төлөвшөөгүй, суурь соёл, хүмүүжилгүй хүүхэд залуус олноороо байгаа нь нийгэмд харгис хэрцгий  балмад үйл хэрэг гарах шалтгаан нь болсоор байна. Эцэг эх багш, сурган хүмүүжүүлэгчид бидний нандин үүрэг юу байх ёстой вэ?

          Ирээдүйн хөгжлийг авч явах иргэдээ , үр хүүхдээ зүгээр л хог мэт хаяж болно гэж үү. Бид хүмүүжүүлэн, төлөвшүүлэх их үйлсэд хүчин зүтгэх үүргээ ухамсарлан тэдэнд туслья. Ингээд хараад сууна гэхэд дэндүү харамсалтай юм. Эцэг эхийн хайр халамжийг мэдрээгүй өссөн, тэдний суурь хүмүүжил муу байсан, бид өөрчилж чадахгүй, бид өссөн төрсөн орчныг нь өөрчилж чадахгүй, хүмүүжилгүй хүүхэд, засрашгүй хүүхэд гэсэн бодол зарим багш нарт байдаг. Бид өөрсдийгөө бодон зүгээр л энэ муу хүмүүжилгүй хүүхдийг хаяж өөрөөсөө түлхэх эрх байхгүй. Сэтгэлээрээ, урамаараа, хэдхэн  үгээрээ тэдний амьдралыг өөрчлье.

  Бид эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийнхээ үүргийг хэрхэн биелүүлж байгаа билээ гэдгээ дахиад нэг бодоод үзээрэй. Нэг сурагч нулимас туслуулан хэлсэн байдаг. Багшийн хэлсэн нэгхэн өгүүлбэр  миний амьдралыг  эерэгээрээ өөрчилсөн, Баярлалаа гэдэг үгийг  ч хэлэхэд багадна.. Эцэг эх нь түүнийг анхаардаггүй, архидан ирж зодолддог, түүний амьдралд сурна, амьдрана гэж хөмөрсөн тогоо шиг л байсан. Найз нөхөдтэйгээ нийлэн архи уун, тамхи татан явах нь түүнийг жаахан ч гэсэн сэтгэлийн зовлонгоос нь салгах шиг.Тэр сургуулиасаа гарч улмаар хялбархан аргаар мөнгө олох гэсэн бодол өвөртлөн алхах тэр үед ангийн багштайгаа таарсан юм.  Одоо тэр  10 жилээ  амжилттай төгсөөд, их сургуульд орон суралцаж байгаа.

 Энэ жишээнээс харахад бид хүний зан, төлөвшил, хүмүүжил,  суурь соёлд бага ч гэсэн нөлөөлж чадна гэсэн санаа юм.

Би энэхүү илтгэлээ багш мэргэжилтэйгээ холбон өөрийн сонссон, бодсон, тунгаасан, ажигласан, бодож явдаг зүйлийнхээ талаар  Хувь хүний төлөвшил суурь соёл хүний амьдралд нөлөөлөх ньсэдэвт илтгэлээ бичсэн юм.  Та нэгийг тунгаах бизээ.

Өрнөл хэсэг

             Хэн нэгэн өөр хэн нэгнийг энэ хүн төлөвшөөгүй, тогтворгүй, хүмүүжилгүй гэж ярих нь бий.  Бие хүн болж төлөвших гэж юу юм бэ?

          Хүн гэдэг хувь хүн болон төрөөд бие хүн болон төлөвшдөг билээ. Хувь хүний бие хүн болон төлөвших үйл явц тухайн хүнийг эхийн хэвлийд бүрэлдэх цагаас эхэлдэг. Нэг ёсондоо эр бэлгийн эс өндгөн эстэй нэгдэн үр хөврөл бий болсон тэр цагаас тухайн хүний амьдралын хувь тавилан, заяа төөрөг бичигдэж эхэлдэг гэх юм билээ. Энэ үеэс л эцэг, эх хоёр хүүхдийнхээ эрүүл мэнд, хүмүүжилд анхаарч хоорондоо болоод хүүхэдтэйгээ хайраар дүүрэн халуун дулаан харьцаж эхлэх хэрэгтэй. Хайраас л хөөрхөн хүүхэд төрдөг шүү дээ.

Бие хүний төлөвшлийн 70 хувь нь хүүхдийг 6 нас хүрэхэд бүрэлдсэн байдаг гэж үздэг. Тэгвэл 6 наснаас хойш хүүхэд үндсэндээ нийгмийн нөлөөнд орж бусад төлөвшил нь тавигддаг. Нийгмийн институын нөлөөн дор хүмүүжихийг төлөвшил гэдэг. Тийм учраас нийгмийн зүгээс тухайн хүнийг бие хүн болон төлөвшихөд нөлөөлж буй нөлөөллийг аль болох эерэг байхаар бүрдүүлж өгөх хэрэгтэй.

Бие хүний төлөвшил нь дараах чанараар илэрч байдаг.

           Хөдөлмөрч чанар

Хүмүүнлэг чанар

Өөдрөг үзэл

Нийтэч чанар

Жишээ нь: Дээрх чанарууд төлөвшсөн бие хүнийг бусад хүмүүс ухаантай хүн шүү гэх нь харагдана. Гэтэл эерэгээрээ төлөвшөөгүй хүмүүс ч мэр сэр бий. Бие хүн ухаан муутай буюу эсрэгээрээ төлөвшөөгүй байх тусмаа эрээ цээргүй байдаг.  Өөрөөр хэлбэл төлөвшил сайтай бие хүн соёлтой, төлөвшөөгүй бие хүн бүдүүлэг соёлгүй байдаг гэсэн санааг хэлэх гэсэн юм.

          1990 оноос хойш огцом хүндэрсэн эрүүгийн  болон хэв журмын  нөхцөл байдлыг өдөөгч гол хүчин зүйлийг харахад юуны өмнө бие хүний төлөвшил, ёс суртахууны  доройтлоос үүдэлтэй байна. Тухайлбал харгис хэрцгий, шунахай, балмад зан авиртай, ард түмнийхээ уламжлалт зан заншлыг уландаа гишгэсэн хэсэг бүлэг итгээдүүд гэмт хэрэг, нийгмийн сөрөг үзэгдлийг өдүүлэх болжээ.

            Монгол улсад 1990 оноос хойш гарсан гэмт хэргийн шалтгаан нөхцлийн судалгаанаас үзэхэд гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дотор 35 хүртэлх насны буюу боловсролгүй, бага боловсролтой хүний эзлэх хувь жил дарааллан өссөөр байна.

Доорх графикаас гэмт хэрэг үйлдэгсэдийн насны байдлыг харж болно. Дээрх судалгаанаас дүгнэхэд: Ихэнх нь  тодорхой ажил эрхэлдэггүй, хүмүүжил, төлөвшлийн доголдолтой иргэд үйлддэг нь харагдаж байна. Энэ тоо сүүлийн жилүүдэд өссөөр байгаа нь эмгэнэлтэй юм.1990 ээд оноос хойш гэмт хэрэг улам бүр нэмэгдсээр байна. Үүнд холбогдох хүмүүс арга хэмжээ авсаар л байна. Гагцхүү багшийн зүгээс юу хийх ёстой вэ? Гэдгээ сайн мэддэг, ухамсарладаг байх хэрэгтэй. Бие хүний төлөвшил, ёс зүйд бүх нийтийн анхаарал хандуулж, хүүхэд, залуучуудыг зүй зохистой төлөвшүүлэх зорилготой ажлаа тасралтгүй хийсээр байх хэрэгтэй гэж бодож байна.           Гэмт хэрэг үйлдэж буй хүмүүсийн өссөн орчин, эцэг эх, асран хамгаалагчийг судлаад үзэхэд: Тодорхой ажилгүй, тодорхой асран хамгаалагчгүй, эцэг эх нь тодорхойгүй, гэр бүлийн байдал нь тогтворгүй, эцэг эх нь архинд орон гэр орондоо зодолддог, тайван бус, сэтгэлийн дарамтанд амьдардаг, халуун дулаан уур амьсгал бүрдээгүй, хайр халамжийг мэдэрч өсөөгүй гэр бүлд төрсөн байдаг байна.

                  Хувь хүний төлөвшлийн хувьд:  Хувь хүний шийдвэр, бодол, чөлөөт цаг, оюун ухааны болон сүсэг бишрэл хөгжил гэх мэтийн хувьд бусдаас үл хамааран амьдардаг, өөрсдийн биеийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд халамжтай, цагаа үр ашигтай, санаандаа нийцсэн байдлаар найдвартай ашигладаг, бие бялдар, оюун ухаан, сүсэг бишрэлдээ өөрөө, сэтгэл хангалуун, аз жаргалтай байх асуудлыг өөрийн амьдралын турш эрэлхийхийг бүрэн ухамсарласан, урлаг, уран зохиол, байгалийн ухаан, түүх , математикийг болон өөрсдийн сонирхолоороо сонгосон бусад төрлийн ухааныг судалсаны үндсэн дээр өдөр тутмын ажил, амьдралын амжилт, баяр баясгаланг бий болгоход тулгарахад мэдэгдэх асуудлуудыг өөрийн оюун ухаан, итгэл үнэмшлийг байнга хөгжүүлэх замаар шийдвэрлэдэг болсон байх зэрэг болно.

  Дээрх чанаруудыг хүн олж авснаар нийгэмд тодорхой ажилтай, амжилттай, үр бүтээлтэй явдаг байна.

Тэгвэл дээрх зан үйл болон  хувь хүний хүмүүжил, төлөвшил хэрхэн бүрэлддэн бий болдог юм болоо.

           Эрик Эриксон нь бие хүний хөгжилд Фрейдийн оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрдөг ч хүний хөгжлийн талаарх зарим чухал хэмжигдэхүүнийг буруугаар тайлбарласан гэж Эриксон үздэг юм. Эриксон (1950, 1968) Бид психосексуаль үе шатаас илүүтэй нийгэм-сэтгэцийн үе шатанд хөгждөг гэжээ.. Эриксоны хувьд энэ нь бусад хүмүүстэй хамтрах хүслийн тусгал ба нийгэм гэж тайлбарласан. Түүний үзсэнээр хүний хөгжил насан туршид өөрчлөгддөг гэдгийг онцолдог тул Фрейдийн үзсэнээр бие хүний төлөвшил 5 насанд хэлбэрээ олдог гэдэгтэй зөрчилдөнө. Эриксоны онолд хөгжил нь насан туршид 8 үе шатаар задарч дэлгэгдэнэ, хөгжлийн онцлог үе шат бүрт бие хүнд хямрал тулгарч, түүнийгээ зохицуулах ёстой болдог. Хямрал нь аюул, осол биш харин хэт эмзэг шийдвэрлэх үе болон нэмэгдсэн чадамж бүхий юм. Хямралыг бие хүн амжилттайгаар даван туулсан бол цаашид эрүүл хөгжилтэй болно.(Hopkins, 2000)

 

Нэг дүгээр үе шат: Итгэх-Үл итгэх. Энэ нь амьдралын эхний жилийн туршлагаас хамаарна. Итгэх мэдрэмж нь бие махбодын тав тухтай байдал, айдсыг туйлын бага зэргээр мэдрэх, ирээдүйн тухай ойлголтыг шаардана. Дэлхий ертөнц бол сайн сайхан зүйл, хүмүүс тэрхүү сайхан газар амьдардаг гэх хүсэл эрмэлзэлтэй болгохын тулд нялх хүүхдэд итгэх мэдрэмж төрүүлнэ.

Хоёр дугаар үе шат: Бие даасан байдал-Эргэлзээ. Энэ хөгжлийн процесс хожуу үеийн нялх хүүхдээс хөлд орж буй хүүхдийн үе хүртэл явагдана.(1-3 нас.) Асран хамгаалагчид нь итгэл төрүүлсний дараа нялх хүүхдүүд өөрсдийн зан үйлээ эзэмших нээлт хийнэ. Үүнийгээ баталж бие даасан мэдрэмж төрж эхэлнэ. Тэд тэгнэ ингэнэ гэдгээ ойлгодог болно. Нялх хүүхдүүд хэт хязгаарлагдсан эсвэл хэт хөндий байдлаар шийтгэгдэж байсан бол тэд ичих, эргэлзэх мэдрэмжээр цаашид хөгжих хандлагатай болж ирнэ.

Гурав дугаар үе шат: Санаачлага- Гэм буруутай. Хөгжлийн энэ үйл явц сургуулийн өмнөх насанд явагдана. Энэ насны хүүхдүүд өргөн хүрээтэй нийгэмтэй зөрчилдөнө, нялх байх үеэс илүү хүнд шалгууртай. Тэд өөрсдийнхөө бие махбодь, зан үйл, тоглоом, тэжээвэр амьтад өөрсдөд нь ямар хамааралтайг асууж шалгаана. Зан үйлийнх нь гол зорилго шалгуурыг даван гарах байдаг. Хариуцлагын мэдрэмж хөгжиж байвал санаачлагатай байдал ихсэнэ. Хэрэв хүүхэд хариуцлагагүй, хэт их түгшүүрийн мэдрэмжтэй бол тав тухгүй өөрийгөө гэм буруутай гэх мэдрэмжтэй тулгарна. Эриксон энэ үе шатыг харьцангуй эерэг гэж үздэг. Тэрээр амжилтанд хүрсэн мэдрэмжээр гэм буруутай гэх мэдрэмжийг түргэн хугацаанд залруулж болно гэдэгт итгэдэг байсан.

Дөрөв дүгээр үе шат: Бүтээлч-Үнэ цэнэ муутай. Энэ үе шат сургуулийн бага ангид явагддаг. Хүүхдүүд шинэ туршлагынхаа ачаар бусадтай харилцаж санаачлагыг бий болгодог. Тэд оюун ухааны чадвар, олж авсан мэдлэгээрээ цаашид яахыг шийдэж, улмаар өсвөр насруугаа чиглэдэг. Бага насны хурдан хөдөлгөөнөөс илүү сэтгэлийн тэмүүлэлтэй байх талаар суралцдаг. Сургуулийн насны үеийн хүүхдүүдийн аюул бол өөрсдийгөө чадваргүй, үр бүтээлч бус буюу үнэ цэнэгүй гэх мэдрэмж хөгжих явдал юм. Багш нар хүүхдүүдийн бүтээлч хөгжилд тусгай арга барилаар хандах хэрэгтэй гэж Эриксон үзсэн.

Тав дугаар үе шат: Адилтгал-Будлиан. Энэ үе шатанд өсвөр насны үеийн туршлага хамаатай. Тэд өөрсдийгөө амьдралын хэн болох, юу нь, хаана байдгийг мэдэх гэсэн эрмэлзэлтэй тулгарч байдаг. Өсвөр насныханд маш олон дүрүүд, томчуудын статус тохиолддог. Эцэг эхчүүд тэдний маш олон төрлийн дүрүүдийг судалж, өөр арга замыг хайх гэсэн эрмэлзлэлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өсвөр насныхан амьдралдаа дагаж мөрдөх эерэг эрүүл аргыг судалж байвал тэдгээр бие хүмүүс амжилтанд хүрнэ. Харин эцэг эх өсвөр насныхны бие хүн болоход дарамт учруулж, өсвөр насныхан дүрүүдээ сайтар судлаагүй бол, ирээдүйн зөв замаа тодорхойлоогүй бол бие хүн будлиантай болно.

Зургаа дугаар үе шат: Хайр халамж-Ганцаардал.  Энэ үе шат нь ид насны эхэн үед тохиолдоно. Бусадтай холбоо тогтоож халамжлах хэлбэр бий болох шалгуур үе тохиолддог. Хэн нэгэнтэй дотносож байхад өөр нэгийгээ алдаж байдаг хэмээн Эриксон дүрсэлсэн байдаг. Бусад бие хүмүүстэй халамжлах холбоо тогтоож, эрүүл нөхөрлөлийн хэлбэрийг олж авбал дотносол амжилтанд хүрнэ. Эсрэгээрээ бол үр дүн нь ганцаардал байх болно. 

Долоо дугаар үе шат: Бүтээлч-Зогсинго байдал. Энэ үе шат ид насанд явагдана. Амьдралдаа ашиг тустай давамгайлал бий болгох, хойч үеийнхээ хөгжилд анхаарна. Туслалцаагүй хоосон мэдрэмж зогсонги байдлыг бий болгоно.

Найм дугаар үе шат: Амжилтын тодрол-Цөхрөл. Энэ үе шат өтөл насанд явагдана. Хүн өнгөрсөн туршлагын эерэг эсвэл үр дүнгүй амьдарсан зэргийг эргэцүүлдэг. Ихэнх хөгшчүүдийн хувьд эерэгээр хөгждөг эсвэл өмнөх бүх шатанд хөгжиж чадсан бол цаашид сайнаар хөгжинө. Хэрэв ингэж чадсан бол амьдралдаа тохиолдож байсан сайхан мөчүүдийг эргэн санаж, сэтгэл ханамжийн мэдрэмж төрж амжилтын тодрол үүснэ. Өтөл насны хүмүүс өмнөх үеийн сөрөг мэдрэмжүүдийг шийдсэн ч эргэлзэх, гутрах мэдрэмж төрөх хандлагтай байдаг. Эриксон үүнийг цөхрөл гэдэг .

Дүгнэлт хэсэг

Хувь хүний төлөвшил, суурь соёл гэсэн нэрийн дор маш өргөн агуулга бий. Хэсэгхэн агуулгыг нь дурьдлаа. Хувь хүний төлөвшил нь эхийн хэвлий, өсөж төрсөн орчин нөхцөл, эцэг эхийн хайр халамж, багшийн ёс зүйн харьцаа, хүмүүс хооорондын эерэг харилцаа, нийгмийн ёс суртахуун зэрэг маш олон зүйлээс шалтгаалдаг гэдэг нь харагдаж байна.

 

   Хувь хүний төлөвшил, хүмүүжил сайн бол орчиндоо болон өөртөө нөлөөлөх нөлөөлөл нь эерэг байдаг. Төлөвшил сайтай, хүмүүжил сайтай айлын хүүхэд амжилттай сурч, их орондоо ихийг бүтээн амжилт оргил өөд үргэлж тэмүүлж байдаг. Өөрийн хүмүүжлээрээ, төлөвшлөөрөө бусдыг манлайлан удирдан эх орноо хөгжүүлсээр байна. Төлөвшил сайтай хүүхдийн ар гэрийг судлахаар боловсролтой, сэхээтэн айлын хүүхдүүд ихэнх хувийг эзэлж байдаг нь өссөн төрсөн орчин, эцэг эхийн хайр халамж, анхаарал нь шууд хүний төлөвшилд нөлөөлж байдаг нь харагдаж байна.

    Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаагэдэг шүү дээ.  Өөрийн багш хүний онцлог ч юмуу жаахан зүйл дээр зүрх омогшоод ирээдүйн их орноо авч явах хүүхэд багачуудыг харахаар миний тусламж хэрэг болох л юм бол нэг ч хүний хүмүүжлийг, төлөвшлийг өөрчлөх юмсан гэж бодогдох юм.

 

    Энэхүү илтгэлээ багш мэргэжилтэйгээ холбон сурагчдын хүмүүжил, төлөвшилд багш хүний гүйцэтгэх үүрэг их гэдгийг ойлгуулахыг зорилоо. Багш бид сургахын зэрэгцээ хүмүүжүүлэх үүрэгтэй гэдгийг үргэлж санаж,  гэрэлт ирээдүйн төлөө, сурагчид,  шавь нартаа үлгэр дуурайлалтай хандаж, нэг ч хүний амьдралыг гэрэл гэгээтэй болгож, урмын үгээр сэтгэлийг нь баясгаж яваарай гэж хэлмээр байна.

 

Ангилал : Миний илтгэлүүд | Нийтэлсэн : Gerlee | Уншсан (3167) | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Gerlee :
    2013-09-03 21:56

    Snu... Minii iltgeliig uneheer sn unshssn bn... Ta buhendee bayrlalaa..ghde bi blogoo uurchilsn bga ta buhen sonirhooroi..amjilt

  2. Altansukh :
    2013-05-14 10:16

    bgsh nartaa vrgelj bayarlaj yawdag sh vv ajil amidrald tani amjilt az jargal hvsie niit surguuli